ШҮҮХ ХУРАЛДААН 2020-12-11
2020-12-14 | 213№ | Шүүх хуралдаан | Илтгэгч | Тойм |
1 | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 8896 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Орчлонконстракшн” ХХК-ийн төлөөлөгчийн гомдлоор | Шүүгч Н.Долгорсүрэн | ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангасан. |
2 | Д.Энхжаргал, С.Лхагвасүрэн нарын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргад холбогдох, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох тухай” 337 дугаар захирамжийг гуравдагч этгээдийн гомдлоор | Шүүгч Э.Лхагвасүрэн | ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангасан. |
3 | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 8640 дүгээр захирамжийг нэхэмжлэгч Ш.Ганхөлөгийн гомдлоор | Шүүгч Э.Лхагвасүрэн | ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн гомдлыг хангасан. |
4 | “ЛМДШ”-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай” 8475 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор | Шүүгч Б.Тунгалагсайхан | ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон. |
5 | “Бадрах энержи” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 03 дугаар тогтоолыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлоор | Шүүгч Д.Оюумаа | ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон. |
6 | Ц.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн газрын алба, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 113 дугаар тогтоолыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор | Шүүгч Д.Оюумаа | ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон. |