-1

ЦАХИМ ШҮҮХ ХУРАЛДААНЫ 7 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ

2020-12-14    |   251

    Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хугацаанд нийт 55 хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан товлон зарласнаас 6 хэрэг хэргийн оролцогчдийн хүсэлтээр хойшилж, 49 хэргийг хянан хэлэлцсэн.

   Хянан хэлэлцсэн 49 шүүх хуралдаанд оролцсон 141 хэргийн оролцогчоос шүүхийн байранд ирсэн 29, зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) 112 иргэн оролцов.

    Үүнээс харахад шүүх хуралдаанд оролцсон иргэдийн 112 буюу 89 хувь нь шүүхийн байранд ирэхгүйгээр зайнаас оролцож байгаа юм.

    Цаашид тус шүүхээс товлон зарласан шүүх хуралдаанд оролцох хэргийн болон хэргийн бусад оролцогч нарыг дуу, дүрсний төхөөрөмж ашиглан зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) оролцохыг УРИАЛЖ байна.


Захиргааны хэргийн давж заалдах шатны

шүүхийн Тамгын газар


 

. . .
Цаг үеийн мэдээ