Бүрэлдэхүүн

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН


     Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангаж ажиллах үндсэн чиг үүргийн хүрээнд шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах, шүүхийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй байлгах зорилт тавин Тамгын газар нь дарга, шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга тус бүр 1, шүүгчийн туслах 16, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга 8, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, мэдээлэл технологийн мэргэжилтэн зэрэг шүүхийн үйлчилгээний хэлтсийн 32, бусад 10 албан хаагч нийт 42 орон тоотойгоор  үйл ажиллагаагаа явуулж байна.
     Өнгөрсөн хугацаанд шүүхийн тамгын газрын зүгээс Монгол Улсын шүүхийн тухай хууль, шүүхийн захиргааны тухай хуульд зааснаар шүүн таслах ажиллагааны тасралтгүй хэвийн явуулах нөхцлийг хангах, хэргийн хөдөлгөөний стандартыг хэрэгжүүлэх, уг ажиллагаанд хяналт тавих, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц бүрийг мэдээллийн санд бүртгэж, мониторинг хийх, хэргийн хөдөлгөөний талаарх мэдээллээр шүүх болон олон нийтийг хангах, хэргийн хөдөлгөөний удирдлагыг техникийн ололтод тулгуурлан удирдах нөхцлийг үйл ажиллагаандаа амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

ХЭЛТСИЙН ДАРГА, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ХАМТ


ШҮҮГЧИЙН ТУCЛАХУУД


ШҮҮХ ХУРАЛДААНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАР


ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУД