-1

“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР 2025” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 14 ДҮГЭЭР ХОРОО, ӨЛЗИЙТ ХОРООЛЛЫГ ЗОРИЛОО

2025-05-01    |   109

       Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг “Хуульчийн про боно өдөр” болгон зарласнаас хойш Нийслэл болон 21 аймагт улс орон даяар зохион байгуулж байна. 
       Энэхүү ажлын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өгсөн удирдамж чиглэлийн дагуу тус шүүхийн Тамгын газраас энэ удаагийн арга хэмжээг Хотын төвөөс 36 км зайд оршин суух Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны иргэдийн дунд хэрэгжүүлэхээр тэднийг зорьсон юм.


       Арга хэмжээнд оролцохоор 100 орчим иргэд ирснээс харахад тэдэнд хууль, зүйн туслалцаа авах, мэдэх хэрэгцээ байгааг харуулж байна. Иргэдээс судалгаа авахад шүүхээр үйлчлүүлсэн 3 иргэн, шүүхийн шийдвэрийн цахим санг ашигласан 1 иргэн, шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон оролцож байсан 2 иргэн байснаас харахад өдөрлөгт оролцсон иргэдийн 94 хувь нь шүүхийн талаарх ойлголт, мэдээлэлгүй байсан. 


       Нийслэлийн алслагдсан хороодод шүүхийн нээлттэй, ил тод байдал, шүүхийн үйлчилгээний хүртээмжтэй байдал, иргэдэд хууль сурталчлах, иргэний эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь үр дүнтэй ажил боллоо.
       Өдөрлөгт хамрагдсан иргэд бидэн шиг мэдээлэлгүй иргэдэд хүрч үйлчилж байгаад баярлалаа. Цаашид алслагдсан хороодод энэ мэдлэгийг түгээгээрэй” гэх сэтгэгдлүүдээ өдөрлөгийн дундуур хэлж байлаа.
       Нийслэлийн алслагдсан хороонд өдөрлөгийг зохион байгуулах, иргэдэд сургалт зохион байгуулахад дэмжлэг, туслалцаа үзүүлсэн, хамтран ажилласан Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Ажлын албаны хамт олонд гүнээ ТАЛАРХАЖ байна.


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .