ХҮҮХЭД БҮРД ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ТҮГЭЭХ ЗОРИЛГОТОЙ “ОЮУНЫ ДАВЛАГАА XI” УРАН ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2025-05-03 | 81Тус шүүхийн Тамгын газраас Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Хүүхдэд ээлтэй шүүх” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд Монголын сурагчдын холбооны дэргэдэх Лидер сурагч академитай хамтран “Оюуны давлагаа XI” уран илтгэлийн тэмцээнийг зохион байгуулж байна.
Уг тэмцээний эхний шат өнөөдөр /2025.04.03/ Захиргааны шүүхийн нэгдсэн байранд эхэллээ. Тэмцээний эхний шатны шалгаруулалтад Нийслэлийн 6 дүүргийн 70 гаруй сурагч өрсөлдөж байна.
Уран илтгэгчид маргааш улсын аваргын төлөө өрсөлдөнө.
Энэ удаагийн тэмцээн “Хүүхэд бүрд эрх зүйн мэдлэг түгээе” уриан дор болж байгаа бөгөөд шүүх хуралдааны танхимд буюу тухайн орчинд нь болж байгаагаараа онцлог болж байна.
Мөн Монголын сурагчдын холбоо ТББ, холбооны дэргэдэх Лидер сурагч академиар дамжуулан:
• Сурагчдад хууль эрх зүйн мэдлэг олгох,
• Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боловсрол олгох,
• Хүүхэд хамгааллын тухай хуулийг сурталчлан таниулах,
• Шүүхийн үйл ажиллагааны талаарх ойлголтыг нэмэгдүүлэх явдал юм.