ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2025.06.25
2025-06-20 | 362025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Лхагва гараг
08.30 цагаас
1. “Болор мэлмий” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 285 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга
2. “Сэлэнгэ моностой” ХХК, “Алтайдайхан холдингс” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Жавхлан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 186 дугаар захирамжийг нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн
3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” 191 дүгээр захирамжийг хүсэлт гаргагч “Гацуурт” ХХК-ийн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
4. “СЭСО глобал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 307 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн
5. Л.Уранчимэгийн нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдох, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 005 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн
10.30 цагаас
6. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 192 дугаар захирамжийг нэхэмжлэгч Г.Ижилцэцэгийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга
7. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 3640 дүгээр захирамжийг нэхэмжлэгч С.Бямбасайханы гомдлоор
Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга
8. О.Даваасамбуугийн нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1018 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
9. Ц.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 347 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
13.30 цагаас
10. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 3814 дүгээр захирамжийг нэхэмжлэгч “Реалкокореа” ГХОХХК-ийн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн
11. “Дай цэцэн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдох, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 532 дугаар тогтоолыг нэхэмжлэгч “Дай цэцэн” ХХК-ийн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
12. Д.Ганбатын нэхэмжлэлтэй, Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн Зураг, хяналтын тасгийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 2996 дугаар захирамжийг хүсэлт гаргагч Г.Пүрэвсүрэнгийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
13. “Минжитбулган гол” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 804 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 25 дугаар магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
14. “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 242 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
15.30 цагаас
15. М.Энхтуяа нарын нэр бүхий 16 иргэний нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 219 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч З.Ганзориг
Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.
Шүүх хуралдааны зар гаргасан:
Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Сэндэнхорол