-1

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2025.06.24

2025-06-20    |   52


2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Мягмар гараг


13.30 цагаас


1.  “Бат үүжин эрдэнэ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, түүний харьяа тусгай хамгаалалтай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 626 дугаар  шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 634 дүгээр магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай Л.Баттулга, Н.Март, С.Мөнх-Эрдэнэ, З.Бадмаараг нарын хүсэлтээр

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа


2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Дүгнэлтийг хүлээн авахаас татгалзах тухай” 3654 дүгээр захирамжийг дүгнэлт гаргагч Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ш.Нарангэрэлийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


3. Д.Гантулгийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг дарга, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргад тус тус холбогдох, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 014 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор 

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн


4. Мэтагро” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 175 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү                                                                     


5. О.Даваажаргалын гомдолтой, Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагч Ш.Ганхуягт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 210 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч, гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн


15.30 цагаас


6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 3656 дүгээр захирамжийг нэхэмжлэгч “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбаярын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа


7. “Ньюблек даймонд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 169 дүгээр магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн


8. “Жигүүр транс” ХХК-ийн гомдолтой, Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцааг Б.Хүрэлбаатарт холбогдох, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү                                                               


9. “Адамасмайнинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Батцэрэн, Ц.Отгонцэцэг нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 154 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү                                                               


10. Д.Мөнхтамирын нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 278 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа


 

Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Сэндэнхорол

 

. . .