ИРГЭДЭД ТААТАЙ, АЖИЛЧДАД ТОХИРОМЖТОЙ ОРЧИНГ БҮРДҮҮЛЛЭЭ
2025-05-02 | 91Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын 2025 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан “Иргэдэд үйлчлэх шүүхийн үйлчилгээний орчин, нөхцөл, мөн шүүхийн ажилтнуудын ажиллах таатай орчныг сайжруулах” чиглэлээр шат дараатай ажлыг хэрэгжүүлж байна.
Энэхүү ажлын хүрээнд шүүхэд хандсан иргэдэд эерэг сэтгэгдэл төрүүлэх, үйлчилгээний орчны ая тухыг нэмэгдүүлэх зорилгоор шүүхийн байрны нэгдүгээр давхарт байрлах “Мэдээлэл лавлагаа”-ны хэсгийг шинэчлэн засварлалаа.
Шүүхийн байрны 1 дүгээр давхарын иргэдэд үйлчлэх хэсгийн хаягийг уйгаржин монгол бичиг, крил, англиар шинэчлэн хаягжуулав.
Мөн иргэдэд үйлчлэх гол цэгүүд болох 1, 7, 8-р давхарт нийт 100 м.кв талбайг хамарсан оффисын зориулалттай орчинд анхилам үнэр үнэртүүлэх автомат төхөөрөмж суурилуулснаар үйлчлүүлэгчдэд илүү таатай, сэтгэлд хүрэх орчинг бүрдүүлэв.
Эдгээр өөрчлөлтүүд нь шүүхийн үйлчилгээнд ая тухтай орчин, тааламжтай сэтгэгдэл төрүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэлтэй байна.