“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР 2025” ӨДӨРЛӨГИЙГ ШҮҮХИЙН БАЙРНААС ЭХЛҮҮЛЛЭЭ
2025-05-01 | 93Тус шүүхийн Тамгын газраас “ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР 2025” өдөрлөгийг “Нээлтэй шүүх-Алслагдсан хороодод”, “Хүүхдэд ээлтэй шүүх”, “Кофетой угтаж, мэдээллээр үдье” сэдэв тус бүрийн хүрээнд өөр өөрийн онцлог, өнгө төрхтэйгээр зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр дэлгэцээр шторк, видео контент үзүүлж, шүүхийн харьяалал, хэрэг, маргааны төрөл, шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцооны талаар мэдээлэл өгөх, шүүхийн нээлттэй, ил тод байдал, цахим шүүх хуралдааны танхим, шүүх хуралдааны шууд дамжуулалтын талаар мэдээлэл өглөө.
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР 2025” өдөрлөгийн хүрээнд:
1. “Кофетой угтаж, мэдээллээр үдье” арга хэмжээг шүүхийн байранд зохион байгуулж, шүүх хуралдаанд оролцогчид болон шүүхээр үйлчлүүлэхээр ирсэн 120 орчим иргэнд,
2. “Нээлтэй шүүх-Алслагдсан хороодод” аяны хүрээнд ХУД-ийн 14 дүгээр хороо буюу Өлзийт хорооллын 100 иргэн,
3. “Хүүхдэд ээлтэй шүүх” хөтөлбөрийн хүрээнд Өлзийт хорооллын Ерөнхий боловсролын 59 дүгээр сургуулийн ахлах ангийн 6 бүлгийн гаруй 182 сурагч нийт 400 орчим иргэнд хууль эрх зүйн мэдээлэл өгч, иргэдийн эрх зүйн боловсролд мэдлэг нэмэхээс гадна иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, танилцуулга, тараах материал тарааж ажиллалаа.
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР