“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР 2025” ӨДӨРЛӨГИЙН БАГ 59 ДҮГЭЭР СУРГУУЛЬД ЗОЧЛОВ
2025-05-01 | 117"Хуульчийн про боно өдөр" өдөрлөгийн дараагийн өртөө бол Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 59 дүгээр дунд сургууль байв.
Тус шүүхийн Тамгын газраас Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан 2025 онд “Хүүхдэд ээлтэй шүүх” хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн Иргэдийн хурлын Ажлын албатай хамтран ажиллах 6 арга хэмжээ баталсан.
Арга хэмжээний хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мэргэжил сонголтод дэмжлэг үзүүлэх, хууль сурталчлах, Хүүхэд хамгааллын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, эрх зүйн суурь мэдлэг өглөө.
Өнөөдрийн арга хэмжээнд Өлзийт хорооллын Ерөнхий боловсролын 59 дүгээр сургуулийн ахлах ангийн 70 гаруй сурагчдыг хамрууллаа.
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР