“ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХЭРЭГ СУДЛАЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-05-02 | 85Тус шүүхээс хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах ажлын хүрээнд хэрэг судлал буюу хяналтын шатны шүүхээр хянагдсан хэргийг маргааны төрлөөр хэлэлцүүлэг зохион байгуулдаг уламжлалтай.
Төлөвлөгөөний дагуу “Захиргааны эрх зүйн хэрэг судлал” сэдэвт хоёр дахь удаагийн хэлэлцүүлэгийг амжилттай зохион байгууллаа.
Хэлэлцүүлэг зохион байгуулснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хянагдсан магадлалд өөрчлөлт орсон, хүчингүй болсон шалтгаан нөхцөлийг судлах, хэрэг хянан шийдвэрлэхэд гарч буй алдааг тодорхойлж, түүнд дүн шинжилгээ хийх, хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх ур чадварыг нэмэгдүүлэх, түүнчлэн тухайн шүүхээр хянан шийдвэрлэгдэж буй бусад хэрэг маргааны агуулга болон шийдвэрлэлтийн талаар шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг мэдээллээр хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Энэ оны байдлаар тус шүүхийн шүүн таслах ажиллагааны статистик мэдээнээс харахад Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын шатны журмаар тус шүүхийн нийт 173 магадлалд гомдол гаргаснаас 36 /20.8%/ хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 137 /79.2%/ гомдлыг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс татгалзаж, буцаагдсан тоон үзүүлэлттэй байна.