Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн үйлчлэгч Х.Долгормаад хүндэтгэл үзүүллээ
2020-12-14 | 386Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн үйлчлэгч Х.Долгормаа нь өндөр насны тэтгэвэртээ гарах болсонтой холбогдуулан өнөөдөр /2020.12.14/ тус шүүхийн шүүгч, ажилтнууд хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэлийн арга хэмжээг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар нээж хэлсэн үгэндээ: Шүүхийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, ажил, амьдралын арвин туршлага, замналаа үлдээсэн танд болон танай гэр бүлд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсээд хамт олонтойгоо эргэх холбоотой байж, ирэх жил шүүхийнхээ ойд хүрэлцэн ирэхийг урьж дурсгалын зүйл гардуулан өглөө.
Мөн хамт олны гэрэл зургийг дурсгал болгон хадгалуулав.
Үйлчлэгч Х.Долгормаа нь 1984-1987 онд Улсын Дээд шүүхэд үйлчлэгч, 1987-2000 онд Материал техник хангамжийн улсын хорооны харъяа Мэдээлэл-тооцооллын төвд санхүү, бүртгэлийн оператораар, 2000-2009 онд “Разно-Импекс” нэгтгэлд тогтоочоор, 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд үйлчлэгчээр улсад нийт 33 ажиллаж “Ардын Шүүх-60” медаль, 2014 онд “Ардын Хувьсгалын 90 жилийн ойн медаль”-иар тус тус шагнагдаж байсан.
Арга хэмжээнд Тамгын газрын дарга Д.Мөнхбат болон нийт шүүгч ажилтнууд оролцсон юм.
Захиргааны хэргийн давж заалдах шатны
шүүхийн Тамгын газар