-1

“Хүмүүст амьдрал бэлэглье” аянд нэгдлээ

2019-01-23    |   156

     Нийгмийн хариуцлагын хүрээнд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хамт олон Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран "Хүмүүст амьдрал бэлэглье” аянд нэгдлээ.

     Энэхүү аян нь Цусны донорын тухай, түүний ач холбогдлыг олон нийтэд таниулах, нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдал, яаралтай үед хэрэглэх цус цуглуулах, нөөцийн санг бүрдүүлэх, тогтвортой хөгжлийг хангахад байгууллагын засаглал дахь нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, байгууллагын бүтээлч үйл ажиллагааг сурталчилан таниулахад чиглэж байгаа юм.

     Цусны донор гэж бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахад зориулан сайн дураараа цусаа өгөгчийг хэлдэг байна. Нэг хүний хандивласан цус 3 хүний амь нас аварсантай тэнцдэг аж.

. . .
Цаг үеийн мэдээ