-1

“Авилгын эсрэг” сургалт зохион байгууллаа.

2019-01-23    |   208

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газраас Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс баталсан төлөвлөгөөний дагуу 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд "Авлигын шалтгаан, хор хөнөөл”, "Ашиг сонирхлын зөрчил, анхаарах асуудал, "Нийтийн албан тушаалтны ХАСУМ, ХАСХОМ-ийн зөрчил, анхаарах асуудал”, "Тэгш байдал ба ялгаварлан гадуурхах хандлагаас сэргийлэх нь”, "Авлигын гэмт хэрэг - шинэ зохицуулалт”, "Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа” сэдвээр Авлигын эсрэг сургалтын сургагч-шүүгч багш Н.Хонинхүү, Авлигатай тэмцэх газрын ажилтан Н.Энхтуяа, Б.Гэрэлмаа, Ц.Баасандэлгэр, "Тусгаар тогтнолын нууц, уламжлал төлөв хандлага” сэдвээр Монгол Улсын гавьяат багш Удирдлагын академын профессор Т.Лхагваа нар хамтран сургалт зохион байгууллаа. 

     Шүүгчийн авлигын эсрэг мэдлэгийг гүнзгийрүүлэх, авилгын ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилготой уг сургалт, хэлэлцүүлэгт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчид, тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, мэдээлэл технологийн мэргэжилтэн нар идэвхтэй оролцлоо.

. . .