Тус шүүхийн 2018 оны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тайлангын хурал боллоо.
2019-01-23 | 112Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон тамгын газрын үйл ажиллагааны тайланг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хэлэлцлээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар давж заалдах журмаар анхан шатны шүүхийн шийдвэртэй 676 хэрэг, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжтай 651 хэрэг, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас магадлалыг хянуулахаар ирүүлсэн 5, Шүүхийн ёс зүйн хорооны магадлалтай 32 хэрэг, Мэргэжлийн хариуцлагын хорооны 12 нийт 1376 хэрэг, хүсэлт, анхан шатны журмаар 40 нэхэмжлэл, хэрэг хүлээн авснаас, Давж заалдах журмаар 1382 захиргааны хэрэг хянан шийдвэрлэсэн, үүнээс, шүүхийн шийдвэртэй 647 хэрэг, захирамж, тогтоолтой 594 хэрэг, Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас магадлалыг хянуулах 7, Шүүхийн ёс зүйн хорооны магадлалтай 31, Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 9 хэргийг тус тус хянан шийдвэрлэжээ.
Тайлангийн үеэр шүүгч, захиргааны албан хаагчдын зүгээс тайлантай холбоотойгоор 2018 оны алдаа, оноогоо хэлэлцэж, ирэх жилд хийж, хэрэгжүүлэх ажлынхаа талаар харилцан санал бодлоо хуваалцлаа.