-1

ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2025-02-28    |   39

Монгол түмний их баяр “Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн босгон дээр Монгол Улсын хууль дээдлэх ёс, шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, шударга шүүх засаглалыг төлөвшүүлэхэд оруулсан хичээл, зүтгэлийг үнэлэн, үе үеийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад шагнал гардуулах ёслолын арга хэмжээ битүүний (2025.02.28) өдөр боллоо.

 

Уг арга хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн ёслолын танхимд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг нээж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн С.Энхбаатар, Л.Энхбилэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга нарыг байлцуулан шагнал гардуулах ажиллагааг эхлүүллээ.

Дээрх ёслолын ажиллагааны үеэр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Базаррагчаагийн Улаанмуна, Цэвэлмаагийн Алтанцэцэг нар Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр, Тамгын газрын үйлчилгээний ажилтан Дадийхүүгийн Цэдмаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн“Жуух бичиг”-ээр тус тус шагнагдлаа. Салбарын шагналаар шагнагдсан шүүхийн захиргааны ажилтнуудыг төлөөлж шүүхийн Тамгын газрын дарга Д.Өнөржаргал, Хэлтсийн дарга Х.Гантулга нар халуун баяр хүргэж, ажлын амжилт хүсээд, хамтдаа дурсгалын зургаа татууллаа.

. . .