ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2025.03.06
2025-03-06 | 10710.30 цагаас
1. “Апекс металс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар
Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн
Шийдвэрлэсэн нь:
ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 1110 дугаар захирамжийг нэхэмжлэгч П.Удвалын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн
Шийдвэрлэсэн нь:
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасан.
3. Д.Уранчимэгийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч С.Даваасүрэн, Р.Мөнхбаяр нарт холбогдох, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 08 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн
Шийдвэрлэсэн нь:
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
4. “Шинжиан шинфа” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг даргад холбогдох, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн
Шийдвэрлэсэн нь:
ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
5. “Асар” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хотны стандартын газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 980 дугаартай захирамжийг гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү
Шийдвэрлэсэн нь:
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасан.
6. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 0036 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Туушин авто тээвэр” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү
Шийдвэрлэсэн нь:
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасан.
13.30 цагаас
7. “Арвижих-Алтаргана” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч М.Цэнгэлмаа, Х.Батсүх нарт холбогдох, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 55 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа
Шийдвэрлэсэн нь:
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.2 дахь хэсэг зааснаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасан.
8. Бүгд найрамдах Солонгос улсын иргэн И Хун Жу-ийн нэхэмжлэлтэй, Гадаадын иргэн, харьяатын газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 005 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа
Шийдвэрлэсэн нь:
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
9. Дархан-Уул аймгийн сум дундын ойн ангийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргад тус тус холбогдох, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 98 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа
Шийдвэрлэсэн нь:
ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
10. “Мүүнстрийт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 992 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү
Шийдвэрлэсэн нь:
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий захиргааны актыг гуравдагч этгээдэд давхацсан хэсгээр нь хүчингүй болгож, хугацаа сунгаагүй хүсэлтүүдийг зохих журмаар шийдвэрлэхийг даалган нэхэмжлэлийг хангасан.
11. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа сэргээх тухай” 1299 дүгээр захирамжийг гуравдагч этгээд “Үргэлж ундрах оргил” ХХК-ийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очирын гомдлоор
Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал
Шийдвэрлэсэн нь:
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
12. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж, урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах тухай” 1127 дугаар захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Минжинсор, Г.Ариунжаргал, гуравдагч этгээд А.Ганхуяг нарын гомдлоор
Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал
Шийдвэрлэсэн нь:
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
15.30 цагаас
13. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Хүсэлтийг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 0048 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэнгийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал
Шийдвэрлэсэн нь:
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэнгийн гомдлыг хангасан.
14. “Материал импекс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 1089 дугаартай захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү
Шийдвэрлэсэн нь:
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
15. Х.Серикжаны нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1030 дугаар “Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа
Шийдвэрлэсэн нь:
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэг зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.
16. “Мөргөл-Уул” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газар /хуучин нэрээр/-т тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 818 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Лувсанданзанжанцан, Хот байгуулалт, хөгжлийн газар /хуучин нэрээр/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжин нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа
Шийдвэрлэсэн нь:
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
17. “Ивээлт хангайн хишиг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 013 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү
Шийдвэрлэсэн нь:
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
Шүүх хуралдааны тойм гаргасан:
Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал