Ахмад ажилтанд хүндэтгэл үзүүллээ
2024-11-21 | 27Шүүхийн ерөнхий зөвлөлийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Хангамж үйлчилгээний хэлтсийн ажилтан Б.Энхтайван өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул 2024 оны арваннэгдүгээр сарын 19-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас чөлөөлж, гавьяаны амралтад нь гаргалаа.
Ахмад ажилтан Б.Энхтайванд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр, А.Отгонцэцэг, Б.Ундрах болон Ажлын албаны газар, хэлтсийн дарга нар, албан хаагчид хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардуулав.
Б.Энхтайван нь Улсад 41 жил, шүүх эрх мэдлийн салбарт 14 жил ажилласан бөгөөд шүүхийн байгууллагад ажиллах хугацаандаа Нийслэл, дүүргийн шүүхийн шүүгч, ажилтнуудын өрөө тасалгааны тохилог орчныг сайжруулж, шүүх хуралдааны заал, шүүхийн мэдээлэл лавлагааны танхимыг зохих шаардлагыг түвшинд тохижуулж, шүүхийн хэвийн ажиллах нөхцөлийг хангахад өөрийн мэдлэг чадвар, хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэлээ зориулан ажиллаж ирсэн.
Өндөр насны тэтгэврээ тогтоолгон, гавьяаныхаа амралтаа авч буй Б.Энхтайван танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.