Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсээс “шүүгч, шүүх хуралдааны аюулгүй байдлыг хангах” чиглэлээр ирүүлсэн 10 дугаар сарын мэдээ
2024-11-12 | 20
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/116,65 дугаартай хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралт “Шүүх хуралдааны дэг сариулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”-ын хэрэгжилтийг Нийтийн хэв журмын хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэс ханган ажилладаг.
Тус шүүхэд 2024 оны 10 дугаар сард 237 шүүх хуралдаан явагдсанаас 134 шүүх хуралдааны дэг, журам сахиулан шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг ханган ажилласан байна. Энэ хугацаанд Цагдаагийн байгууллагын албан хаагчийн бүртгэлээр шүүхийн байранд 955 иргэн нэвтэрсэн талаарх мэдээллийг ирүүлжээ.
2024 оны 10 дугаар сарын байдлаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлын тоо болон цагдаагийн алба хаагч шүүх хуралдаанд дэг, журам сахиулсан тоон мэдээллийг ирүүлсэн байна.
Тус мэдээг өмнөх сартай харьцуулбал:
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2024 он