-1

ЭНЭ УДААГИЙН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-т СОНИУЧХАН ЗОЧИД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ.

2024-10-31    |   42

      Монгол Улсын Их Хурлын 2024 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Шүүх эрх мэдлийн бодлого”-н баримт бичиг, шүүхийн Тамгын газрын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан ажлын хүрээнд “Нээлттэй шүүх” өдөрлөгийн тус шүүхийн Тамгын газраас тогтмол зохион байгуулаад 3 дахь жилдээ үргэлжилж байна. Уг өдөрлөгөөр сургуулийн өмнөх боловсрол, сургуулийн насны сурагчид болон оюутан залуус, насанд хүрэгчдэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.

      Энэ удаагийн “Нээлттэй шүүх өдөрлөг”-т Отгонтэнгэр их сургуулийн Хууль, эдийн засгийн сургуулийн I-III дугаар курсийн багш, оюутан, өдөрлөгт хамрагдах сонирхолтой байгаа залуучуудын төлөөллийг хүлээн авсан юм.

      Дээрх арга хэмжээг шүүхийн Тамгын газрын шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Х.Гантулгаар удирдуулан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хүлээн авч, шийдвэрлэдэг маргааны төрөл, онцлог болоод хэрэг маргааныг хэрхэн хуваарилдаг шүүхийн үйл ажиллагааны талаарх ойлголт, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг шүүхийн Тамгын газраас хэрхэн хангадаг, шүүн таслах ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах чиглэлээр ямар эрх, үүргийг хэрэгжүүлдэг талаарх ойлголтыг өгснөөр арга хэмжээгээ эхлүүллээ.

      Үргэлжлүүлэн  “Шүүхийн иргэдийн төлөөлөгч оролцоо, ач холбогдол” сэдвээр сургалт зохион байгуулсан бөгөөд сүүлийн 2 жилийн байдлаар иргэдийн  төлөөлөгчийн шүүх хуралдааны оролцооны идэвх, эрх зүйн мэдлэгийн талаарх тоо баримтыг танилцуулав.

      Тус арга хэмжээнд оролцсон оюутан, багш нарын зүгээс шүүхийн үйл ажиллагаатай биечлэн ирж танилцах нь цахим орчин,ТВ-р харсан төсөөллөөс өөр байдаг юм байна. Мэдрэмж, үлдэж буй сэтгэгдлийн хувьд илүү үр дүнтэй байдаг юм байна. Шүүхийн цахимжилтыг хэрэгжүүлэхэд техникийн шийдэл, процесс ажиллагааны талаар сонирхон асуултын хариугаа бүрэн дүүрэн авсандаа баяртай байна. Цаашид бусад шүүхүүдэд яг үүнтэй ижил “Шүүх хуралдааны цахим танхим” байгуулж, сайн туршлагыг нэвтрүүлээсэй гэх саналыг дэвшүүллээ.

 

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

/2024.10.31/

. . .