АЖЛЫН БҮТЭЭМЖИД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ТАЛААР ОЙЛГОЛТ ӨГӨХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2024-10-04 | 74Тус шүүхийн Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2024 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгасан соён гэгээрүүлэх ажлын хүрээнд шүүхийн захиргааны ажилтнуудад чиглэсэн “Тамхи болон таны эрх, тамхи болон миний эрх” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Ёс зүйн дэд хорооний гишүүн, шүүгчийн туслах Б.Бадамсүрэн нь энэхүү сургалтаараа утаат тамхи, вайп буюу электрон тамхины хор уршиг, хүний эрүүл мэнд болон нийгэмд үзүүлж буй нөлөө, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ дэх тамхины зохицуулалт болон ажлын бүтээмжид хэрхэн нөлөөлдөг талаарх ойлголтыг өгөхийг зорьлоо.
. . .