-1

ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ОРОЛЦОО СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО.

2024-10-04    |   90

              Энэ оны 10 дугаар сарын эхний долоо хоногт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санаачлан Монгол Улсын дээд шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдтэй хамтран нийслэлийн есөн дүүргийн иргэдийн төлөөллийг оролцуулан өдөрлөг зохион байгуулсан.

             Уг өдөрлөгийн үеэр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон иргэдийг хүлээн авч шүүхийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, ажиллах орчин нөхцөлийг танилцууллаа.

             Мөн шүүх хуралдааны танхимд сүүлийн 2 жилийн байдлаар шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн оролцооны талаар тоон үзүүлэлт, иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүй ирэхгүй байх нь цаг хугацаа болоод санхүү, төсвийн хувьд хэдий хэр хохирол учрах талаар танилцуулахаас гадна тус шүүхийн Тамгын газраас хийсэн “Шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байх зарчмын хэрэгжилт” судалгааны үр дүнг танилцуулж, сонирхолтой ярилцлага өрнүүллээ. 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2024 он

 

. . .