Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (еабхаб)-ын ардчилсан институт, хүний эрхийн алба (аихэа)-ны төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
2024-06-10 | 290Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн алба (АИХЭА)-ны Сонгуулийн ажиглах хорооны Хуулийн шинжээч Мариана Скопаг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шүүхийн Тамгын газрын дарга Д.Өнөржаргал нар хүлээн авч уулзлаа.
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн алба (АИХЭА)-ны хуулийн шинжээч нь хууль эрх зүйтэй холбоотой, системийн хувьд өөрчлөх, сайжруулах шаардлага байгаа эсэх, үнэн зөв тоо баримт, мэдээллийг түргэн шуурхай авч, мэдээлэлд дүн шинжилгээ хийснээр сонгуулийн дараа нэгдсэн зөвлөмж гаргаж, хэвлэлийн бага хурлаар нийтэд мэдээлдэг байна.
Хуулийн шинжээч Мариана Скопа хэлэхдээ “Шүүхийн зүгээс нээлттэй, найрсаг хүлээн авч, хамтран ажиллаж байгаад баярлалаа” гэв.
Шүүхийн Тамгын газрын даргын зүгээс “Шүүхийн хөгжлийн бодлогын барим бичиг” батлагдсанаар томоохон өөрчлөлтүүдийг танилцуулахаас гадна сонгуулийн маргаантай холбоотой хэргийн шүүх хуралдааныг хэвлэл мэдээллийн байгууллагаас гаргасан “олон нийтэд шүүх хуралдааныг шууд дамжуулах хүсэлт”-ийг хангаж, шүүхийн нээлттэй, ил тод байдлыг ханган ажиллаж буй талаарх мэдээллийг өглөө.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
2024 он