ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ БАЙГУУЛАГДСАНЫ 20 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “MOCK TRIAL-ЗХШ 20 ЖИЛ” МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2024-04-13 | 472Монгол улсад захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан “MOCK TRIAL-ЗХШ 20 ЖИЛ” мэтгэлцээний тэмцээн тус шүүхийн “GREEN HALL” буюу ногоон танхимд нээлтийн үйл ажиллагаагаа хийснээр тэмцээн эхэллээ.
Уг тэмцээн 2024 оны 4 дүгээр сарын сарын 13-ны өдөр, 14 хууль зүйн их, дээд сургуулийн 75 оюутан оролцож байгаа бөгөөд тэднийг 16 хуулийн фирм дасгалжуулж, захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэдэг маргааны төрлөөр тус шүүхийн нэгдсэн байранд ур чадвар, мэдлэгээ сорин өрсөлдөж байна.
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын тэргүүн, шүүгч Д.Мөнхтуяа нээлтийн үг хэлснээр эхэлж, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров нар мэндчилгээ дэвшүүлэн, тэмцээнд оролцогчдод амжилт хүсэв.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүгчид, тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баатархүү бусад шүүгчид, Тамгын газрын дарга Д.Өнөржаргалын хамт, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн анхан шатны шүүхийн шүүгчдийн хамтаар оролцов.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар