“MOCK TRIAL-ЗХШ 20 ЖИЛ” МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ЖУРМААР МЭТГЭЛЦЭХ ҮЕ ШАТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2024-04-13 | 397Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан “MOCK TRIAL-ЗХШ 20 ЖИЛ” ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭН, 2024 оны 4 дүгээр сарын сарын 13-ны өдөр, тус шүүхийн байранд захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэдэг маргааны төрлөөр давж заалдах журмаар хянан хэлэлцэх үе шат сонирхолтой өрнөж, Өмгөөллийн “Соёмбо легал партнерс” ХХН, Өмгөөллийн “Адвокат консалтинг” ХХН, Өмгөөллийн “Легал гайд” ХХК, Өмгөөллийн “Эм Ди Эс энд Хаанлекс” ХХН-үүд хяналтын шатны тэмцээнд шалгарч үлдлээ.
Тус тэмцээнд 14 хууль зүйн их, дээд сургуулийн 75 оюутан оролцсон бөгөөд тэднийг 16 хуулийн фирм хариуцан дасгалжуулан оролцуулж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баатархүү, шүүгч Г.Билгүүн, З.Ганзориг, С.Мөнхжаргал, Г.Мөнхтулга, О.Оюунгэрэл нар уг тэмцээний шүүгчээр оролцож, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр өрнөсөн мэтгэлцээн өндөрлөв.
Уг тэмцээн гурван үе шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд финалын шатанд үлдсэн 4 баг ирэх долоо хоногийн даваа гарагт буюу 2024.04.15-ны өдөр Улсын Дээд шүүхийн байранд шагналт байрууд болон тэргүүн байрын төлөө ур чадвар, мэдлэгээ сорин өрсөлдөх юм.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар