ТАЛАРХАЛ
2024-03-14 | 392Иргэн Н.Гантулга нь 2024 оны 03 дугаар асрын 11-ний өдөр тус шүүхийн Тамгын газарт “ТАЛАРХАЛ” ирүүлжээ.
Тэрээр талархалдаа шүүхийн үйлчилгээ, орчин нөхцөлд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхээс гадна хэргийг хуулийн дагуу үнэнч, шударгаар шийдвэрлэсэн, шүүх хуралдааны даргалагч шүүгч Д.Баатархүү, бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл, Ц.Сайхантуяа нарын үүрэгт ажилдаа хандах хандлага нь шүүхэд итгэх сэтгэгдэл төрүүлсэн хэмээгээд шүүгчийн туслах Б.Бадамсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нарт хуулийн дагуу шударга, шуурхай ажилласанд баярлаж, чин сэтгэлээсээ талархал дэвшүүлсэн байна.
Тодруулбал: “...Хамгийн гол нь шүүх хуралдааны бэлтгэлийг бүрэн хангаж дуу, дүрс бичлэгийн болон бусад техник хэрэгслийг шаардлага хангах хэмжээнд байлгаж, шүүх хуралдааны танхимын цэвэрлэгээ, ширээ сандал бусад хэрэглэлийн бүрэн бүтэн байдал, шүүгч болон хуралдаанд оролцогчдын ая тухтай байдлыг хангаж, шүүхэд итгэх, хуулийг дээдлэх, дэг журмыг сахих итгэл үнэмшлийг бүрдүүлсэн Шүүхийн Тамгын Газрын дарга болон хамт олонд талархал дэвшүүлж байна” гэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
2024 он