-1

ДОТООД СУРГАЛТАА СОНИРХОЛТОЙ СЭДВЭЭР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-11-27    |   693

      Тус шүүхийн Тамгын газрын дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгасан ажлын хүрээнд  “Хамтран ажиллах арга барил”, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого дахь Засаглал” сэдвээр тус тус сургалт зохион байгууллаа.

     Дээрх сургалтыг тус шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Э.Ундралмаа “Хамтран ажиллах арга барил” сургалтаараа шүүхийн захиргааны ажилтнуудад хамтран ажиллахын гол нууц нь итгэл даах, хариуцлага чадвартай байх явдал гэдгийг мөн шүүгчийн туслах Б.Бадамсүрэн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого дахь Засаглал” сургалтаараа аливаа гаргаж буй шийдвэр нь МУ-ын хөгжлийн бодлоготой уялдаж гарч байгаа талаарх ерөнхий мэдээллийг хүргээд, МУ-ын хэмжээнд нийт төрийн захиргааны албан хаагчдтай харьцуулахад шүүхийн байгууллагад ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчийн 0.4 эзэлж байх тул бие биеэ ойлгож, хүндлэх, хамгаалах, зөв ёс зүй харилцаа хандлагыг тогтоох нь ирээдүйн зорилгодоо хүрэхэд нөлөөлнө гэх ойлголтуудыг өгөхийг зорьжээ.


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023.12.01

. . .
Цаг үеийн мэдээ