ЦАГИЙН МЕНЕЖМЕНТЭЭ ТА ӨНӨӨДРӨӨС ТӨЛӨВЛӨЖ ЭХЛЭЭРЭЙ
2023-11-27 | 632Тус шүүхийн Тамгын газрын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан ажлын хүрээнд “Цагийн менежмент” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Урилгаар Хуульч Б.Сүндэръяа хүрэлцэн ирж, сонирхолтой хэлбэрээр сургалтыг зохион байгуулж, орчин цагийн завгүй Улаанбаатар болон хурдацтай хөгжиж буй нийгэмд хувь хүний зохион байгуулалт, цагийн менежментийн яагаад чухал болох талаарх суурь ойлголтыг өгөхөөс гадна өөрийн цаг төлөвлөлтийг хэрхэн зохион байгуулдаг, хүрсэн үр дүн, хэрэгжүүлж буй туршлагаа хуваалцлаа.
Уг сургалтаар шүүхийн захиргааны ажилтнууд цагийг зөв ашиглана гэдэг нь их ажил хийнэ гэсэн үг биш. Чухал ажилдаа гол анхаарлаа төвлөрүүлж, хэзээ, хэрхэн, юуг хийх талаар төлөвлөж, зөв дадал хэвшүүлж, аливаа зүйлийг хойшлуулах хэрэггүй гэдгийг сануулсан, мотиваци өгсөн үр дүнтэй, цаг үеэ олсон сургалт болж өндөрлөлөө.
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2023 он