Хамтран ажиллах төлөвлөгөөний хэрэгжилт, гүйцэтгэлийн талаар мэдээ, мэдээлэл солилцлоо
2023-10-27 | 703Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар нь Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэстэй 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Шүүхийн байрны орчимд нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, хууль бус жагсаал, цуглаан зохион байгуулагдах, онцгой нөхцөл бий болсон үед шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, хамтран ажиллах хамгаалалтын төлөвлөгөө”-г байгуулсан.
Уг төлөвлөгөөнд тусгасан ажлын гүйцэтгэлийн биелэлтийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Б.Наранболд, дэд хурандаа Л.Батгэрэл нартай тус тус уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар хамтран ажиллах төлөвлөгөөний биелэлт, цаашид хэрэгжүүлэх ажил, шүүхийн харуул хамгаалалт, шүүх хуралдааны дэг сахиулагчийн хүрэлцээний дутмаг байдлаас үүсэх эрсдэл болон үүрэг гүйцэтгэх албан хаагчийн орон тоог нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2023 он