-1

Стрессийг даван туулах дадал зуршил

2023-10-27    |   624

       Тус шүүхийн Тамгын газрын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө болон шүүхийн Тамгын газрын даргын 2023 оны А/03 дугаар тушаалаар баталсан “Ёс зүй”-н зөвлөлийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан ажлын хүрээнд “Стресс менежмент” сэдвээр сургалт зохион байгууллаа.

      Урилгаар Төрийн албаны зөвлөлийн Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүн, Хууль зүйн ухааны магистр, АШУҮИС-ийн багш, анагаах ухааны доктор, дэд профессор М.Цэрэнбат хүрэлцэн ирж, шинэлэг хэлбэрээр сургалтыг зохион байгууллаа.

      Сургалтаар албан хаагчдын стрессийн түвшин тогтоож, стрессийн эх үүсвэр, стрессээ удирдах ур чадварыг хэрхэн эзэмших талаарх  анхан шатны мэдлэг олголоо.

      Тэрээр сургалтын төгсгөлд “Хүн нэг л амьдарна. Энэ хугацаандаа ажлаасаа стресс авах биш, харин ч  ажлаасаа аз жаргалыг авч ажиллах нь чухал. Иймээс хувийн зохион байгуулалт, ажлын цагийн менежментийг сайжруулж, сөрөг хүнээс хол байж, “БИ” гээ таних нь хамгийн чухал” гэж хэлснээр сургалтаа төгсгөлөө. 


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023 он

 

 

. . .