“ЭССЭ” БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРГАЛАА
2023-10-25 | 572Тус шүүхийн Тамгын газрын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойн арга хэмжээнд чиглэсэн “Бүтээлч ажлын төлөвлөгөө”-д тусгасан ажлын хүрээнд “Шүүхийн захиргааны ажилтны дунд зохион байгуулагдах ажил мэргэжлийн уралдаанд идэвх, санаачилгатай оролцох” ажлын хүрээнд “Шүүхийн нээлттэй, ил тод байдал ба олон нийтийн оролцоог хангах тухай ойлголтыг хэн сайн мэдэх вэ?” эссэ бичлэгийн уралдааныг тус шүүхийн захиргааны ажилчид болон шүүхийн Тамгын газарт дадлагажигч их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгууллаа.
Тус уралдааныг шүүх хэргийг ил шийдвэрлэх, олон нийтийн оролцоог хангах, шүүхэд хөндлөнгийн хяналт тавих болон түүнтэй уялдуулан гарсан хууль, дүрэм, журам, эрх зүйн талаарх ойлголт, мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, хэрэглээ болгох, хөгжүүлэх зорилгыг агуулсан.
Уралдаанд оролцогчдоос Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Ө.Акмарал “Шүүхийн нээлттэй, ил тод байдал ба олон нийтийн оролцоог хангах тухай ойлголтыг хэн сайн мэдэх вэ?” сэдвээр, мөн шүүгчийн туслах Б.Ууганзаяа “Шүүхийн нээлттэй, ил тод байдал ба олон нийтийн оролцоо Монголчуудын амьдралд” сэдвээр, дадлагажигч их, дээд сургуулийн оюутнуудаас Монгол Улсын Их сургуулийн 5 дугаар дамжааны оюутан Э.Сайнзаяа, Их засаг олон улсын их сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан М.Алтантуул нар “Шүүхийн нээлттэй, ил тод байдал ба олон нийтийн оролцоо Монголчуудын амьдралд” сэдэвт бүтээлүүд тус тус шилдгээр шалгарлаа.
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2023 он