-1

“TUV CUP-2022” ХӨЛ БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ТУСГАЙ БАЙРТ ШАЛГАРЛАА

2022-07-06    |   369

        Төв аймгийн шүүхийн Тамгын газраас бүх шатны шүүхийн ажилтан албан хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “TUV CUP-2022” хөл бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Зуунмодод байрлах Монгол улсын хөл бөмбөгийн шигшээ багийн бэлтгэлийн баазад амжилттай зохион байгууллаа.

        Тус тэмцээнээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьж “Тусгай” байр эзэлсэн бөгөөд хөгжөөн дэмжигдийн тэмцээнд 1 дүгээр байр эзэлж хамт олноороо амжилт дүүрэн оролцлоо. Тэмцээнд Улсын дээд шүүх, Нийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, дүүргийн шүүхүүдийн баг тамирчид оролцож авхаалж самбаа, хурд хүчээ сорьсон юм. Тэмцээнд оролцсон нийт баг тамирчдадаа ажлын өндөр амжилт хүсье.


Захиргааны хэргийн давж заалдах шатны Шүүхийн Тамгын газар

2022.07.04

. . .