ЦАХИМ ШҮҮХ ХУРАЛДААНЫ 14 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ /2022.06.20-2022.07.01/
2022-07-01 | 572Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 06 дугаар сарын 20-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд нийт 94 хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан товлон зарласнаас 26 хэрэг хэргийн оролцогчдын хүсэлтээр хойшилж, 68 хэргийг хянан хэлэлцсэн.
Хянан хэлэлцсэн 68 шүүх хуралдаанд оролцсон 241 хэргийн оролцогчоос шүүхийн байранд ирсэн 53, зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) 188 иргэн оролцсон байна.
Үүнээс харахад цахимаар оролцсон иргэдийн 188 буюу 78% нь шүүхийн байранд ирэхгүйгээр зайнаас оролцсон байна.
Цаашид тус шүүхээс товлон зарласан шүүх хуралдаанд оролцох хэргийн болон хэргийн бусад оролцогч нарыг дуу, дүрсний төхөөрөмж ашиглан зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) оролцохыг УРИАЛЖ байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
2022.07.01