ШҮҮГЧ БОЛОН ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАЛТ БОЛЛОО
2020-10-05 | 283Шүүхийн сургалтын үндсэн хөтөлбөрийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулж байгаа “Шүүгч болон шүүхийн захиргааны ажилтны ажлын байран дахь сургалт” Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулагдлаа.
Сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Судалгаа мэдээлэл сургалтын хүрээлэнгийн сэтгэл зүйч Б.Нямаа удирдан явуулав.
Шүүгчдэд зориулсан энэхүү сургалт нь ажлын байран дахь стрессийг даван туулах аргууд, ажлаас халшрах хам шинж, түүнээс урьдчилан сэргийлэх арга, хэргийн оролцогчдын сэтгэл зүйг танин мэдэх, харилцааг дээшлүүлэх мэдлэг чадварыг шүүгчид олгож, сэтгэл зүйн аргуудыг хэрэглэх дадал, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн юм.
Харин шүүхийн захиргааны ажилтнуудад ажлын байрны сэтгэл зүй, стрессийг даван туулах аргууд, хэргийн оролцогчдын сэтгэл зүйг танин мэдэх, харилцаа мэдрэмжээ сайжруулах ур чадварыг олгох, дадал хандлагыг төлөвшүүлэх талаарх мэдээллийг өглөө.
Сургалтад оролцсон шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд сонирхолтой, ач холбогдолтой сургалт болсныг онцолж талархал илэрхийлсэн юм.
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР