-1

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.

2019-03-05    |   680

      Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхийн шүүгчийн туслахуудад зориулсан "Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, Захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем” сэдэвт сургалтыг 2019 оны 03 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж, Улсын дээд шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, аймаг, нийслэлийн анхан шатны шүүхийн нийт 66 захиргааны ажилтан оролцлоо.

     Тус сургалтаар шүүхийн захиргааны ажилтны "Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын хэрэгжилтийг хангах, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь шүүхийн захиргааны ажилтны үүрэг, оролцоо, ур чадварыг нэмэгдүүлэх, Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системийг хөгжүүлэх, цаашид анхаарах асуудлыг тодорхойлоход чиглэсэн юм.  

     Сургалтад хамрагдсан орон нутаг дахь шүүхийн захиргааны ажилтнууд Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байраар зочилж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалсан юм.

Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн туслахуудад мэргэшүүлэх сургалт зохион байгууллаа

 

. . .