-1

ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2019-01-23    |   157

     Захиргааны шүүхийн нэгдсэн байраны Шүүх хуралдааны ногоон танхимд 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 12.00 цагт эрүү, иргэн, захиргааны шүүхийн 2018 оны нэгдүгээр улирлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тайлан мэдээ танилцуулах хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

     Хэвлэлийн бага хуралд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Ч.Ганбаатар,  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн З.Баяржаргал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн дотоод зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Л.Мөнхтуяа, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн зохион байгуулалтын хэлтсийн дарга П.Эрдэнэсувд, Г.Төрболд нар оролцлоо. 

     Хэвлэлийн бага хурлын үеэр шүүх тус бүр 2018 оны 1 дүгээр улирлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн дүн мэдээ, олны анхаарал татсан хэрэг маргааны талаар мэдээлж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.  
     Хэвлэлийн бага хурлыг 8 телевиз, 6 цахим хуудас, өдөр тутмын 3 сонин сурвалжиллаа.

. . .
Цаг үеийн мэдээ