НУУЦЫН ТУХАЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2019-01-23 | 136Шүүхийн тамгын газрын 2018 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Тагнуулын ерөнхий газрын Төрийн нууцийн хэлтэстэй хамтран 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр сургалт зохион байгуулав.
Тус сургалтыг Тагнуулын ерөнхий газрын Төрийн нууцын хэлтсийн мэргэжилтэн а/д Н.Мөнхзориг явуулсан бөгөөд "Төрийн болон албаны нууцын тухай хуулийн ойлголт, эрх зүйн үндэс” сэдвээр Төрийн болон албаны нууц хариуцсан албан тушаалтан, иргэний эрх, үүрэг, хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага, Төрийн болон албаны нууцын албан хэрэг хөтлөлт, нууцад хамаарах баримт бичгийг бүртгэх, шилжүүлэх, илгээх, олшруулах, устгах, Мэдээллийг төрийн болон албаны нууцад хамааруулах, нууцлах, ил болгох, төрийн болон албаны нууцтай танилцах, төрийн болон албаны нууцыг хамгаалах техник, криптографийн арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч шүүгч, ажилтнуудын сонирхсон асуултад хариулт өглөө.