Шүүхийн захиргааны ахмад ажилтнууд тус шүүхэд зочлов.
2019-01-23 | 303Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн захиргааны ажилтны холбооны урилгаар Улаанбаатар хотод зочилсон Ахмад шүүхийн тамгын газрын дарга нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа болон шүүх хуралдааны “Ногоон танхим”-тай танилцав. Зочдыг Тамгын газрын дарга Д.Энхбаатар хүлээн авч уулзан ажлаа товч танилцуулж, мөр зэрэгцэн ажиллаж байсан он жилүүдийн дурсамжаа хуваалцав.phim luyen nghe tieng anh Phim truyền hình ngắn phim ảnh
Зураг дээр: зүүн гар талаас урд эгнээнд Ө.Ичинхорлоо/ Хөвсгөл/, А.Рота /Баян-өлгий/, Ц.Бужийнов / Ховд/, Д.Дашдорж / Хэнтий/, Ч.Бадрах / Сүхбаатар/, Ч.Дулмаа/ Увс/, арын эгнээнд: Б.Алтанчимэг/ Архангай/, А.Энхбаатар/ Дорноговь/, Г.Адьяасүрэн/ Дорнод/, Ц.Ганбат/ Замын Үүд/, Э.Оюунбилэг/ Дорноговь/, Н.Мөнхбат / Ховдын Булган/, М.Даваасүрэн /Булган/, Д.Энхбаатар нар.