-1

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-01-23    |   143

     Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газрын 2018 оны сургалтын төлөвлөгөөний дагуу Монгол Улсын багшийн их сургуулийн хэл шинжлэлийн тэнхимын багш Л.Эрдэнэчимэг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, захиргааны албан хаагч нарт "Монгол хэлний найруулга зүй” сэдвээр сургалт зохион байгууллаа.

     Сургалтыг шинэлэг сонирхолтой аргаар явуулсан бөгөөд шүүгч, захиргааны ажилтнууд идэвхитэй оролцож, холбоос үгсийн талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцлоо.

. . .