-1

ОЮУТАН ЗАЛУУС ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2019-01-22    |   171

     “Монголын Үндэсний” их сургуулийн оюутан залуус 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн оюутан дадлагажуулах журмын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.

     Оюутнуудад Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн З.Жадамба, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан шүүгчийн туслах Ч.Ганбаатар нар тус шүүхийн үйл ажиллагааны онцлог болон 2017 оны захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дүн мэдээ, “Green Hall” шүүх хуралдааны болон иргэд олон нийтэд үйлчлэх нээлттэй танхимуудын үйл ажиллагаатай танилцуулж, оюутан залуусын сонирхсон асуултуудад дээрх ажилтнууд холбогдох мэдээллийг өглөө.

. . .