Сургалт зохион байгууллаа
2019-01-22 | 130Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах үүднээс Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын газрын шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэстэй хамтран шүүгч нарт зориулсан сургалт зохион байгууллаа. Сургалтад НХЖХГ-ын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч С.Марат, Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн хамгаалалтын ахлах офицер, цагдаагийн ахмад Б.Мөнхжаргал нар хүрэлцэн ирсэн юм.
Уг сургалтаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасны дагуу шүүгч, шүүх бүрэлдэхүүн өөрийн амь нас, эрүүл мэнд, халдашгүй байдал, аюулгүй байдлыг хамгаалах талаар мэдээлэл өглөө. Мөн нэг бүрийн тусгай хэрэгсэл болох цахилгаан бороохойг хэрхэн хадгалах, ашиглах аргачлалын талаар заавар, зөвлөгөө өгч, тус шүүхийн тамгын газраас шүүгч нарыг цахилгаан бороохойгоор хангалаа.
Энэ үеэр шүүгчдийн зүгээс баталсан дүрэм, журмын хүрээнд ашиглаж болох хамгаалах хэрэгслийг хаана, хэзээ, хэрхэн ашиглаж болох, хугацаа, хадгалалт зэргийн талаар илүү сонирхож, харилцан мэдээлэл солилцлоо.