-1

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГИЙН АЮУЛЫН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ДОХИОГООР АЖИЛЛАЛАА

2025-03-27    |   106

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн албан хаагчид “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журам”-ын дагуу 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах дадлага сургууль хийлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоол, 2017 оны 67 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Газар хөдлөлтийн гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах тухай сургалт, дадлага жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх 7 хоногийн пүрэв гаригт орон даяар зохион байгуулдаг уламжлалтай. 

   Уг үйл ажиллагаа нь газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, иргэдэд гамшгийн аюулаас сэргийлэх мэдлэг мэдээлэл олгох ач холбогдолтой юм.

. . .