ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2025.02.24
2025-02-24 | 1652025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Даваа гараг
08.30 цагаас
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 783 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо НҮТББ-ын төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар 122.6.1-д зааснын баримтлан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн Б.Наранбатын гомдлыг хангахгүй орхисон.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 1021 дүгээр захирамжийг нэхэмжлэгч “Бүтэн авлага” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч З.Ганзориг
Шийдвэрлэсэн нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.6.3-д заасныг баримтлан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасан.
3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 967 дугаар захирамжийг нэхэмжлэгч Б.Сүндэръяагийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа
Шийдвэрлэсэн нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
4. Ц.Билгүүний нэхэмжлэлтэй, Авлигатай тэмцэх газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 65 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Шийдвэрлэсэн нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 1036 дугаар захирамжийг нэхэмжлэгч Б.Наранбатын гомдлоор
Илтгэгч: Шүүгч З.Ганзориг
Шийдвэрлэсэн нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар 122.6.1-д зааснын баримтлан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Наранбатын гомдлыг хангахгүй орхисон.
6. Д.Батхүүгийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 33 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Шийдвэрлэсэн нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хангахгүй орхисон.
10.30 цагаас
7. “Апекс металс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар
Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн
Шийдвэрлэсэн нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
8. Пак Хэй Дуны гомдолтой, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн Хариуцлагын хороонд холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар
Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл
Шийдвэрлэсэн нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.6.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисон.
11.00 цагаас
9. “Ачит Ихт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар
Даргалагч: Шүүгч Д.Оюумаа
Шийдвэрлэсэн нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
12.00 цагаас
10. А.Батдоржийн гомдолтой, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн Хариуцлагын хороонд холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл
Шийдвэрлэсэн нь:
Урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хуралдааныг товлов.
13.30 цагаас
11. “Дер баг ет” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Шийдвэрлэсэн нь:
Урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хуралдааныг товлов.
12. “Ариун флюор” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар
Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Шийдвэрлэсэн нь:
ЗХШХШТХ-ийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
13. “Ган хүдэр орд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 892 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн
Шийдвэрлэсэн нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
Шүүх хуралдааны тойм гаргасан: Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал