"ШҮҮХ, ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ” АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН ШҮҮХИЙН БАЙРНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
2025-02-19 | 26Шүүхийн ерөнхий зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн хамтарсан ажлын хэсэг Захиргааны шүүхийн нэгдсэн байрны үйл ажиллагаатай /2025.02.19/ танилцлаа.
Захиргааны шүүхийн нэгдсэн байранд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд шүүхийн барилга, байгууламжийн аюулгүй байдал, техник, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа болон холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилттэй биечлэн танилцав.
Түүнчлэн дээрх шүүхүүдийн Тамгын газрын холбогдох албан тушаалтнуудтай Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн хараат бус, шүүхийн аюулгүй байдлыг хангах газрын дарга Х.Билгүүнзаяа, Шүүхийн аюулгүй байдал, стандарт хариуцсан референт Ц.Амарсанаа, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Баатар, Нийслэлийн Онцгой байдлын газрын гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн З.Бямбадорж нар гамшгаас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн ажил болоод 2025 оны ажлын төлөвлөгөө, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай ажлын талаар харилцан санал солилцлоо.