ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2025.02.11
2025-02-11 | 992025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Мягмар гариг
08.30 цагаас
1. “Дархантрейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газар, Дархан-Уул аймгийн Засаг дарга, Цэцэрлэгийн барилга, 100 ор /Дархан сум Малчин баг/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд тус тус холбогдох, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 001 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн
Шийдвэрлэсэн байдал:
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
2. “Оддөл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Тавантолгой түлш” ХХК, “Тавантолгой түлш” ХХК-аас зарласан ТТТХХК/20240103209 дугаартай “Катертинг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороонд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1038 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч З.Ганзориг
Шийдвэрлэсэн байдал:
ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 0763 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Хараа алтан ус” ХХК-ийн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч З.Ганзориг
Шийдвэрлэсэн байдал:
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасан.
4. Д.Ганзоригийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” 632 дугаар захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн
Шийдвэрлэсэн байдал:
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэг зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.
5. “Монголын урчуудын эвлэл” ТББ-ын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 536 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 610 дугаар магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай гуравдагч этгээдээс гаргасан хүсэлтээр
Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн
Шийдвэрлэсэн байдал:
ЗХШХШТХ-ийн 133 дугаар зүйлийн 133.5 дахь хэсэгт зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг хангахгүй орхисон.
10.30 цагаас
6. А.Галиягийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 056 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Шийдвэрлэсэн байдал:
ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан.
7. “Дрэйпэркапитал монголиа” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Энхжаргал, О.Бадамсүрэн нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 758 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч З.Ганзориг
Шийдвэрлэсэн байдал:
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
8. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах тухай” 030 дугаар захирамжийг нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн
Шийдвэрлэсэн байдал:
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасан
9. “Уран проект” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хотын стандартын газар, Нийслэлийн Засаг даргад тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 657 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа
Шийдвэрлэсэн байдал:
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
10. “Амстел” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 37 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Шийдвэрлэсэн байдал:
ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
13.30 цагаас
11. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 495 дугаар захирамжийг нэхэмжлэгч О.Намбат, Т.Батжаргал нарын гомдлоор
Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа
Шийдвэрлэсэн байдал:
ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
12. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 274 дүгээр захирамжийг нэхэмжлэгч Г.Уранчимэгийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Шийдвэрлэсэн байдал:
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Уранчимэгийн гомдлыг хангасан.
13. Б.Мөнхзулын нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 854 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Шийдвэрлэсэн байдал:
ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
14. С.Батсайхан, Э.Батхишиг, Ц.Мөнхдөл нарын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нарт холбогдох, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 037 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Шийдвэрлэсэн байдал:
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
15. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 443 дугаар захирамжийг нэхэмжлэгч Н.Энхболд, О.Мэндсайхан нарын гомдлоор
Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн
Шийдвэрлэсэн байдал:
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэг зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.
16. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 753 дугаар захирамжийг нэхэмжлэгч А.Жавхлангийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа
Шийдвэрлэсэн байдал:
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэг зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон.
15.30 цагаас
17. “Санчир-Ундрах” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1055 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа
Шийдвэрлэсэн байдал:
ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
18. Ц.Дэлгэрсайханы нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 39 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн
Шийдвэрлэсэн байдал:
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
19. “Гандирс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 868 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа
Шийдвэрлэсэн байдал:
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
20. “Сутайсайхан” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 937 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч З.Ганзориг
Шийдвэрлэсэн байдал:
ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
Шүүх хуралдааны тойм гаргасан:
Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал