-1

ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ШУУД ДАМЖУУЛЖ ЭХЭЛСЭНТЭЙ ХОЛБООТОЙ ТУРШЛАГА СУДАЛЛАА

2025-01-31    |   208

Шүүхийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хуулинд хаалттай явуулахаар зааснаас бусад болон авлигын хэрэгтэй холбоотой хэргийн шүүх хуралдааныг нээлттэй явуулахаар болсон билээ. 

Шүүхийн цахимжилтыг эрчимжүүлэх, Шүүхийн хөгжлийн бодлогын баримт бичиг, Нээлттэй шүүх хуралдааны бичлэгийг шүүхийн цахим хуудаст байршуулах журмын хэрэгжилтийг тус тус хангах ажлын хүрээнд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Х.Гантулга туршлага судлахаар Улсын дээд шүүхийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ууганбаяр, Мэдээлэл, аюулгүй байдал технологийн албаны дарга Б.Энхтөр нартай уулзлаа.

Уулзалтын үеэр талууд шүүх хуралдааныг шууд дамжуулахтай холбоотой тоног төхөөрөмжийн шийдэл, тулгарч болох эрсдэл, хүний нөөцийн асуудал, шүүх хуралдааны шууд дамжуулалтыг эхлүүлснээр нэмэлтээр хийгдэх ажиллагааны талаар туршлага судалж, санал солилцлоо. 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг 2024 оны 12 дугаар сарын 9-нөөс, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хяналтын шатны эрүү, иргэний хэргийн шүүх хуралдааныг шууд дамжуулж эхлээд байгаа юм.

 

. . .