''НЭЭЛТТЭЙ ШҮҮХ ХУРАЛДААНЫ БИЧЛЭГИЙГ ШҮҮХИЙН ЦАХИМ ХУУДАСТ БАЙРШУУЛАХ ЖУРАМ”-ЫН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2025-01-20 | 40Тус шүүхийн Хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Х.Гантулга, мэдээлэл технологийн мэргэжилтэн О.Болорчулуу нар шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт “Нээлттэй шүүх хуралдааны бичлэгийг шүүхийн цахим хуудаст байршуулах журам”-ын талаар танилцуулга, мэдээлэл өгөх сургалт зохион байгууллаа.
Сургалтаар эцэслэн шийдвэрлэгдсэн шүүх хуралдааны бичлэгийг шүүхийн цахим хуудаст байршуулах, шаардлага, хугацааг тодорхойлох, хяналт тавихтай холбоотой харилцаа, албан хаагчдын ажлын уялдааг хэрхэн зохицуулах талаар харилцан санал солилцов.
Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр иргэдийн мэдээлэл авах эрх хангагдахаас гадна хэргийн оролцогчид шүүх хуралдааны бичлэгээ нээлттэй үзэх, татаж авах боломж бүрдэх юм.
. . .
Цаг үеийн мэдээ
09