-1

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2024.12.19

2024-12-12    |   24


2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Пүрэв гараг


08.30 цагаас


1. “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 048 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга


2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 9679 дүгээр захирамжийг нэхэмжлэл гаргагч “Чингис лэнд девелопмент групп” ХХК-ийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа


3. Б.Доржсүрэнгийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 750 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа


4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 9637 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Хэт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга


10.30 цагаас


5. Д.Хүрэлбаатарын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Их Хуралд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 9779 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч З.Ганзориг


6. “Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч А.Мөнхцэцэгт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 0739 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч З.Ганзориг         


7. Ч.Энхтөрийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 793 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч З.Ганзориг


8. “Холл марк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 898 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү


13.30 цагаас


9. А.Энх-Эрдэнэ, Ц.Энхтуяа, Д.Батбаяр Д.Бор нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Барилгын хөгжлийн төвд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 797 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү


10. Л.Баяржаргалын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргад холбогдох, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга


11. Д.Наранцогт нарын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 694 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү   


12. “Ас-Итэрнал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 9686 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга  


13. Г.Жаргалмаагийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 9819 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга


Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Сэндэнхорол

 

 

 

. . .