МЭНДЧИЛГЭЭ
2024-11-25 | 46#ҮндсэнХууль100жил
#СананТунхаглахИрээдүй
Монгол Улсын VIII эзэн Богд Жавзандамба хутагт мөнх бусыг үзүүлсний дараа жил гаруй хэлэлцсэний эцэст Анхны Үндсэн хууль 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цаг, 17 минутад баталсан. Анхны Үндсэн хуулиар хаант улсыг халж Бүгд Найрамдах улсыг тунхагласнаараа түүхэн онцлогтой. Социализмын он жилүүд өнгөрөх тусам Соёлын довтолгоо, Нэгдэлжих хөдөлгөөн, Атрын аян зэрэг томоохон үйл явдлууд улс орон даяар өрнөж эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын хүн ам, соёл, амьдрах хэв маяг, эдийн засгийн бүтэц, тогтолцооны хувьд эрс өөрчлөлтүүдийг хийх зорилтуудаас шалтгаалж 1940 оны 6 дугаар сарын 30-нд, 1960 оны 7 дугаар сарын 6-нд тус тус Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ.
Өнөөгийн шинэ Үндсэн хууль нь 1990-ээд оны Монгол Улсад улс төр, нийгмийн өөрчлөлтүүд гарч 1992 оны 1 дүгээр сарын 13-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар батлагдаж, тухайн оныхоо 2 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн даган мөрджээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн үндсэн хуулийн уг эрх энэ болой…гэж бичээд Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг эх орондоо цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгосон ардчилсан үндсэн хуулийг баталжээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Чимид гуай нэгэнтээ Үндсэн хууль бол “Алганд багтсан Монгол Улс юм” гэж хэлж байжээ. Тэрээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар шагнал гардаж авсныхаа дараа “Энэ хуулийн үзэл санааг дэлгэрүүлэхийн төлөө түүний үндэслэл заалтуудыг Төрийн бусад бичиг баримтуудад нарийвчлан тусгаж, түүний тусын тулд үйлчилдэг зөв хуультай, түүнийг хамгаалдаг, хэрэгжүүлдэг, шударга ёсыг тогтоодог, үнэнч шударга шүүхтэй болохын төлөө бид тэмцэх болно” гээд “Хэрвээ би Та бүгдийн санаа сэтгэлийг зөв илэрхийлж чадсан бол өөрийн аз жаргал гэж үзнэ” гэж онцлон хэлж байжээ.
Үндсэн хуулийнхаа үзэл санаан дор эвлэлдэн нэгдсэн ард түмний минь оюун билиг тунгалаг, эрч хүч дүүрэн, золбоо хийморь төгөлдөр байх болтугай.
Монгол төрийн сүлд ямагт мандан бадраг.
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР