-1

“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМД ТУС ШҮҮХИЙН ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ ОРОЛЦЖЭЭ

2024-11-22    |   54

      Монголын Хуульчдын холбоо, Шүүхийн сахилгын хорооноос санаачлан “Хуульчийн ёс зүйн асуудал, шинэчлэл” сэдэвт хуульчдын симпозиумыг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулжээ. Энэхүү симпозиумаар хүний эрх, эрх чөлөө, ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг сахин хамгаалагч хуульчид эрхэлж буй ажил, албан тушаалаас үл хамаарах нийтлэг ёс зүйн хэм хэмжээний талаар нэгдсэн ойлголтод хүрэхийг зорьсон байна.

      Хоёр дахь хэлэлцүүлгийг шүүгч, прокурорын ёс зүйн асуудлаар өрнүүлсэн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл “Шүүгчид ёс зүйн хувьд тулгамдаж буй асуудал, цаашид шийдвэрлэх арга зам” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэгчээр оролцож, санал шүүмжлэлээ хуваалцсан байна.

      Симпозиумд оролцогчдын зүгээс хуульчийн мэргэжлийн хариуцлага гэдэг гуравхан үгний цаана ёс зүй, үүрэг хариуцлага, хүн чанар, нэр төр, олны өмнө биеэ авч явах байдал, сэтгэл зүйн тогтвортой байдал, мөн үйлчлүүлэгчийн төдийгүй өөрийнх нь амьдралын утга учир, жаргал, зовлон гээд олон зүйлс багтаж байдаг учраас хуульчийн мэргэжлийн ёс зүйн зөрчил, түүний бүрэлдэхүүн, төрөл, хэлбэрийн талаар нэгдсэн ойлголттой болох, мэдлэг олгох, ёс зүйн зөрчлөөс сэргийлэх, мэргэжлийн хэм хэмжээг баримтлах хандлага төлөвшүүлэх, хуульчийн ёс зүйн дадалд сургах шаардлагатай байгааг онцолсон.

      Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл илтгэлийнхээ төгсгөлд онцлонШүүх засаглалын нэр хүндийг хамгаалах, олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх хичээл зүтгэл, цаг хугацаа шаарддаг ажилд энэ салбарт ажиллаж буй шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад хуульч бүгдээрээ хамтран зүтгэж байж, хамтын хүчээр ажиллаж чадвал үр дүнд хүрнэ.

      Шүүх засаглалын нэр хүнд, олон нийтийн итгэлийг алдагдуулах, мэргэжлийн нэр хүндээ санаатайгаар болон санамсаргүйгээр гутаах, сэвтээх, дордуулах, буруу ойлголт төрүүлэх мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд, нийгэм рүү чиглэн хуульч нар өөрсдөө түгээхгүй байх нь хуульчийн ёс зүйн чухал шалгуурын нэг юм. Хуульч бид ёс зүйн асуудлаа олон нийт рүү, нийгэм рүү хандаж бус дотроо хэлэлцэж, ярилцдаг  байх нь чухал” гэж хэлжээ.

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2024 он

 

. . .